Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 07 /2021.12.07/-ны өдрийн 08:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан түүнийг олоогүй байна. Иймд өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.