8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь руу гэр бүлээрээ явсан иргэд осолдож, дөрвөн иргэн амиа алджээ

2021-12-10 12:00:59

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газарт хоёр суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн хүн нас барсан хэрэг гарчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат 45 настай иргэн Б, 11 настай М, 8 настай Н нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргажээ.

Харин бүсийн оношлогоо эмчилгээний төвд, 44 настай иргэн Д, 40 настай эмэгтэй М, 16 настай эмэгтэй А, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн 36 настай эрэгтэй М нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment