Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар буюу сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т газар хөдөллөө. Тодруулбал Ө-47°12’36.0”, У-100°26’24.0”-т 12-р сарын 10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллээ.