Улаанбаатар хотод өнөөдөр 172 суурин, 14 явуулын, 15 түр цэгт 203 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 8,400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд I тунд 44, II тунд 116, нэмэлт сэргээх тунд 3,585 буюу нийт 3745 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,981 жирэмсэн эх, 12-15 насны 68,140, 16-17 насны 26,843 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ:
1
2
3
4
5
6