8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Нийгмийн шударга ёс цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж байна

2021-12-10 11:36:59

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хүний эрхийн үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай форумаар

Иргэний болон улс төрийн эрх

Эдийн засаг, нийгмийн эрх

Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм.

Форумын нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр

...Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэж, улс орыхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноос хойш нэгэн жарныг үдэж байна. Таван тивийн улс үндэсний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ- ын зорилгыг монголчууд бид бүрэн дэмжиж, ардчилсан шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан юм. Монгол Улс өдгөө олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг хариуцлага өсөн нэмэгдэж буйн бас нэг илэрхийлэл юм.

Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрхзүйн орчин дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй, олон улсын эрхзүйн хэм хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал билээ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нь хүний эрхийн талаар төрийн хүлээж буй гадаад үүргийг баталгаажуулсан явдал гэж үздэг.

...Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх нь монголчууд бидний Үндсэн хуулиа тунхагласан эрхэм зорилго билээ. Харин өнөөгийн нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана. Ийн нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж бас шаардаж байна. Нийгэмд шударга ёс тогтоохын үндэс нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуульд нийцэж, хууль засаглах явдал юм” гэдгийг хэлж байна.

Мөн Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд хүний эрхийг хангах чиглэлд дараах 3 чиглэлд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгааг хэлж байна.

  1. Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай болсон байна.
  2. Хүний эрх, тэр дундаа иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.
  3. Монгол хүний эрх баталгаатай хангагдах шаардлага байсаар байна.

Дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомж, дур зоргоороо авирласан албан тушаалтнаас болж хүний эрх зөрчигдөх ёсгүй. Иймд хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг ул суурьтай судалж, улам боловсронгуй болгож, төрийн тогтолцоо хуулинд захирагдаж ажиллах шаардлагатайг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment