Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Далай нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 кмт 38 настай, эрэгтэй Иргэн Э гурав хоногийн өмнө сураггүй алга болжээ. Тодруулбал 12-р сарын 06-ны өдрийн 23:00 цагт Дөргөн сумаас “Агууш-Арал” гэдэг газар руу мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.08-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, тус сумын иргэд 100 км зам туулан, өчигдөр 13:30 цагт сумын төвөөс урд зүгт 2 км зайд “Уур барагдаг” гэдэг газар буюу Далай нуурын эргээс 2 км, 5 метр гүнд живсэн байсан цогцосыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.