8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд

2021-12-08 11:42:42

Цар тахлын үеийн гадаадын иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болов.

Үүний дагуу Монгол Улсын иргэд ОХУ-тай агаарын хил нь нээлттэй орнуудаас ОХУ-д зорчих, дамжин өнгөрөх нөхцөл бүрдэж, “Монгол Улсын иргэд, Оросын холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болж байна.

Жич: Авто болон төмөр замын боомтуудаар нэвтрэх тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэхгүйг анхаарна уу гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment