Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 5,538 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Тодруулбал,
- I тунг 84,
- II тунг 160,
- нэмэлт сэргээх тунг 5,294 хүн хийлгэсэн байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 37.4 хувьд хүрэв. Зорилтот бүлгийн буюу 2,978 жирэмсэн эх, 12-15 насны 68,125, 16-17 насны 26,822 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг энд дарж харна уу