Энэ сарын 6-ны өдрөөс эхлэн АНУ-д гадаадаас хүрэлцэн ирж буй хүмүүс вакцинд хамрагдсанаас үл хамааран хуучин 72 цагийн дотор ковидын PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай байсан.
Тэгвэл үүнийг 24 цагийн өмнө өгсөн байхаар болгож өөрчилсөн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдэв. Иймд АНУ-д зорчих гэж байгаа иргэд шинжилгээгээ зохих хугацаанд нь өгч, 24 цагийн дотор багтаж АНУ-д ирэх нислэг сонгохыг зөвлөж байна.