8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, асуудлыг төвдөө мэдээлэн хариу өгөхөө мэдэгджээ

2021-12-03 12:00:00

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцаж, дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн гэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын дунд сургуулийн сурагч монгол иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, биед нь халдан, сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд монгол хүн бүрийг цочирдуулсан энэ хэрэгт солонгосын тал онцгой анхаарал хандуулж, хэргийг үнэн зөв, бүрэн дүүрэн шалган шийдвэрлэх, гэм буруутай бүх этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, хэргийн явц, шийдвэрлэлтийн мэдээллийг монголын талд гаргаж өгөх, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид туршлагатай өмгөөлөгч олж өгөх, хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг нэн яаралтай хангах зэрэг асуудлыг БНСУ-ын эрх бүхий байгууллагуудад мэдэгдэхийг хүсэв.

Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д олноор зорчиж, сурч, ажиллаж, амьдардгийг дурдаад, цаашид Монгол Улсын болон БНСУ-ын иргэний эрх ашиг хөндөгдсөн хэрэг зөрчлийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, гэрээ хэлэлцээрт заасны дагуу хоёр талдаа шуурхай мэдээлж, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлов.

БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн асуудлыг төвдөө мэдээлж, хариу өгөхөө мэдэгдэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хэрэг хийж хүн зодсон хүн буруутай болхоос бусад хүмүүс буруугүй Харин манай илчин сайд нар муу ажилах юм хар тами хулгай луйвираас өөр ажилгүй /эргүүлэн татаж ажилаж чадах хүн явуулаач /
2021/12/04 192.82.78.172