8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ: Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их

2021-12-02 11:52:22

Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:

Сайн мэдээ: Вакцины омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст делтатай (95%) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90%) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст делтатай ижил байна.

Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл делтатай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар делтагаас 1.3 дахин их.

Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна):

Анхны хувилбартай харьцуулахад омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр.

Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл