8o
Улаанбаатар хот
mobile menu

Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна

2021-11-29 16:00:00

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Харин цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ТҮК-ууд хариуцан ажиллаж байна. ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна.    Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өвлийн тэсгим хүйтэнд үүрийн  04:00 цагаас ажлаа зорьж, 05:00 цагт ажлаа хийгээд зогсож байдаг ТҮК-ийн ажилтнуудын ачаалал их байгааг ойлгож байна.  Хотыг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг тэд хүлээж байгаа. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүрэг оролцоотой байлгахад Ерөнхий менежерийн гаргаж буй саналыг дэмжиж байна. Техник хэрэгсэл дутмаг, автобус унаа хуучин байгаа хэдий ч цэвэр байлгахад нь анхаарах хэрэгтэй байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл