8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу жолооч осол гаргаж, дөрвөн хүн гэмтжээ

2021-11-29 12:00:00

Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 18:00 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд согтуу жолооч дөрвөн машин мөргөсөн осол гаргажээ.

Тодруулбал, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын замд Ниссан Икстрал маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.57 хувийн согтолттой/ автомашин жолоодож зам тээврийн ноцтой осол гаргажээ.

Уг жолооч нь Их монгол хорооллын замын хажуугийн 20 м хайс, замын хөдөлгөөнд оролцож явсан дөрвөн автомашиныг мөргөж, өөрөө болон гурван хүн гэмтсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АРАЙ хэтэрлээ
Явган зорчигч, энгийн жолооч нарт амьд явах баталгаа алга. АРГА хэмжээгээ ЧАНГАТГААЧ. ХЭДЭН хүн ОСОЛДОХООР арга хэмжээгээ чангатгах юм вэ?
2021/11/29 66.181.184.69