8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй

2021-11-29 10:00:00

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай "Ковид-19"-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ  мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх

2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах

3.  Өмнөд Судан Улсаас ирэх "Энхийг сахиулагчид"-ыг тусгаарлах / Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй/

4. Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК гаргалаа.

Нэмэлт мэдээлэл: "Ковид-19"-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Бельги улсуудад болон Хонконг-д бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл