8o
Улаанбаатар хот
mobile menu

Хил, гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг тусгаарлах байрыг шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө

2021-11-30 12:23:00

Улсын Онцгой комиссын хуралдаанаар коронавируст халдварын шинэ мутац “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэрийг гаргасан.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр штабын бие бүрэлдэхүүнд бэлтгэл ажлыг хангах, хил, гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийг тусгаарлах байрыг шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл