Өнөөдөр буюу Арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 97 жилийн ойгоор бүх нийтээр амарч байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2021-11-26 12:34:02