
Өнгөрсөн шөнө 02.40 цагийн орчимд төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа хорлосон хэрэг өчигдөр Баянхонгор аймагт гарчээ. 41 настай Б нь согтуурсан үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудаж хөнөөгөөд дараа нь өөрийнхөө толгой тус газарт буудан амиа егүүтгэсэн байна. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.



