Говь-Алтай аймгийн Бугат суманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөл болсон талаар Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлжээ.
Тодруулбал, 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатарын цагаар 08:39 минутанд Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 61 км-н зайд өргөрөгийн 45.10 уртрагийн 93.93 солбилцолд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.