Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь хийлгэвэл гамшгийн зэрэглэлийг "Шар" түвшинд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Хэрэв гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг "Шар" түвшинд шилжүүлбэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.