8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон малчны унаж явсан морийг нь олжээ

2021-11-21 12:00:00

Баян-Өлгий аймгийн Толбо суманд 26 настай эрэгтэй мал хариулахаар мориор яваад сураггүй болжээ. Тэрбээр аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 21:20 цагт хүлээн авч, эрэл хайгуулын ажлыг эхлүүлжээ.

Эрлийн явцад өнөө өглөө 06:00 цагт сураггүй болсон малчны гэрээс нь баруун зүгт 3 км-аас унаж явсан морийг нь олсон байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эрэл хайгуулын ажлыг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл