Өчигдөр /2021.11.18/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 213 дугаар байрны хажууд “дулааны худгаас цогцос гаргах шаардлагатай байна” гэсэн мэдээллийг ОБЕГ-т өгчээ.
Тус дуудлагын дагуу алба хаагчид очиход 4 метрийн гүнтэй дулааны худагт хаяг тодорхойгүй иргэн Ц 55 настай эрэгтэйн нас барсан байсан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.