8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймгаас үхэр хулгайлсан гурван этгээдийг илрүүлжээ

2021-11-18 11:54:38

Мал - Мах нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын постуудад байнгын болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж буй.

Уг хяналт шалгалтаар өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 16-17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар тус аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван тооны үхэр нядлан хулгайлж авч явсныг илрүүлжээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment