Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй "Хорт зуршилгүй залуу" төслийн хүрээнд архины сайн дурын эмчилгээний дөрөвдүгээр ээлжинд хамрагдах 40 иргэнийг сайн дурын үндсэн дээр сонгожээ.
Улмаар түргэвчилсэн шинжилгээ, эмчийн үзлэгт хамруулан СХД-ийн 21-р хороонд байрлах "Цагаан өргөө" сувиллын газарт хүргэж өгч, сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.
Дээрх төслийн хүрээнд энэ оны 3, 4 дүгээр улиралд тус дүүргийн нийт 107 иргэнийг архины сайн дурын эмчилгээнд хамруулаад байна.