8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хөтөл-Ус” нууранд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

2021-11-16 13:18:02

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар “Хөтөл-Ус” нууранд суудлын автомашин суусан дуудлага бүртгэгджээ. Тус машинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин нууранд сууснаас жолооч эсэн мэнд гарч, нэг зорчигч дотроо үлдсэн байна.

Уг дуудлага өнгөрөгч аравдугаар сарн 28-ний өдөр ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж байна. “Хөтөл-Ус” нуурын мандал дээгүүр металл хайгч багажаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон талаар албаныхан мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мэндгэрэл
Үнэн бол нуураас машин олохгүй баймааргүй юм. Живсэн хүн машиндаа, эсвэл ойр орчимд нь олдмоор юм.
2021/11/18 202.126.88.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment