Махны худалдааг хотын төвийн зургаан дүүргийн 31 байршилд зохион байгуулж, нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ. Идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулах болжээ.
Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүллээ.