
Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Хармай багийн Тэнгис гэх газар Шишгэд гол цөмөрч автомашин живжээ. Тухайн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 11-р сарын 9-ний өдрийн 23:26 цагт ирсэн байна. Улмаар дуудлагын дагуу аврах багийн 13 алба хаагч, 2 автомашинтай ажиллан “УАЗ Пургон 37419” загварын автомашиныг татан гаргаж 58 настай Б, 39 натсай Б нарыг аюулгүй болгожээ. Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр автомашинтай явахгүй байхыг Онцгой байдлын газраас үргэлж сануулдаг. Гэвч иргэд үл тоож байгаа нь энэ мэт эрсдэлд хүргэж байна.



