8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу жолоочоос хахууль авсан замын цагдаа нарыг 10 сая төгрөгөөр торгожээ

2021-11-10 09:58:17

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байсан Б, Б, Ц нар нь Баянгол дүүргийн гуравдугаар хороо, Нарны гүүрний орчим замын хөдөлгөөнд оролцож байсан согтуу жолооч С-ыг илрүүлсэн ч, албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй 450,000 төгрөгийн хахууль авч, түүнийгээ хуваан авсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

Хэрэгт холбогдогч Б, Б, Ц нарыг жолооч С-тэй уулзаж, мөнгө авсныг шүүхээс баримтаар тогтоож шүүгдэгч Б-д нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ц-ын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар торгох ялаар шийтгэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment