8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-аас 40617 кг эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэн авч иржээ

2021-11-09 15:00:00

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүдийг МИАТ ТѲХК үйлдэж байна. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд Сѳүл – Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирсан байна. 

 

Мөн маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг тээвэрлэн авчрахаар төлөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment