Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймагт гарсантай холбоотойгоор амьд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг ОБГ-аас анхааруулж байна. Мөн махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан махны дэлгүүрүүдийг регистрийн дугаараар мах махан бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг зөвлөлөө.
Мал эмнэлгийн газраас аймгийн хэмжээнд малын мялзан, шүлхий өвчний голомт байгаа эсэхэд тандалт шинжилгээ хийхэд голомт илрээгүй байна. Мөн Жаргалант, Баян-Өндөр суманд үхэр, адуун сүрэгт сүрьеэ, ям өвчнийг илрүүлэх харшил сорьлын тандалт шинжилгээг түүврээр хийхэд илрээгүй ажээ. Гэхдээ цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн 11 дүгээр сард иргэд идшээ бэлтгэж нөөцөлдөгтэй холбогдуулан 2 суманд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах үүргийг аймгийн Онцгой комиссоос өгчээ.