8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу жолооч машинтайгаа онхолдож, 2-4 насны хоёр хүүхэд амиа алджээ

2021-11-08 09:58:43

Согтуугаар машин жолоодож яваад онхолдсоны улмаас хоёр хүүхэд амиа алдаж, нэг хүүхэд гэмтсэн байна.

Тодруулбал, “Дархан-Уул аймгийн Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны 15:18 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Энэ дагуу шалгахад Иргэн Б приүс маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад онхолдож, уг машинд зорчиж явсан хоёр, дөрвөн настай хоёр хүүхэд амиа алджээ. Түүнчлэн таван настай нэг хүүхэд гэмтсэн байна.

Осол гаргасан жолоочийн согтолтын зэрэг 3.6 байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment