8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 15 цэгт агаарын чанарыг автомат багаж болон химийн аргаар хэмжиж байна

2021-11-04 15:00:00

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3)-ы агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж байна.

Агаар дахь бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламж 2020 онд хүхэрлэг хий (SO2) 0.069 мг/м3, азотын давхар исэл (NO2) 0.037 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) 1.963 мг/м3, тоосонцор (PM10) 0.100 мг/м3, тоосонцор (PM2.5) 0.056 мг/м3, озон (O3) 0.023 мг/м3 байжээ.

Агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас тоосонцор (PM2.5) 0.006 мг/м3 буюу 1.1 дахин их, хүхэрлэг хий (SO2) 0.019 мг/м3 буюу 1.4 дахин их, харин тоосонцор (PM10) агаарын чанарын стандарт хүлцэх агууламжийн түвшинд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment