Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Мөрөнгийн зүүн жалга” гэдэг газар газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Тэрх багийн даргаас тодруулахад хохирол учраагүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлсэн байна.
Архангай аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-11-04 11:32:56