Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 02-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээллийг бүртгэжээ
Зургаан ноцтой зам тээврийн осол болсны улмаас зургаан хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна.
Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгааныг авч үзвэл:
Жолооч: Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг гарч байна тухайлбал:
Нийслэл хотод
Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар заалт: /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/ 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 15 дугаар заалт: /Уулзвар нэвтрэх/ 16 дугаар заалт: /Явган хүний гарц нэвтрэх,/ 19 дүгээр заалт: /Хорооллын доторх хөдөлгөөн/
Орон нутагт
Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар заалт: /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/, 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 12 дугаар заалт: /Тээврийн хэрэгслийн хурд/ 13 дугаар заалт: /Гүйцэж түрүүлэх ба гүйцэх/ 18 дугаар заалт:Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/ 24 дүгээр заалт: /Ачаа тээвэрлэх/ зэрэг болно.
Гудамж замын хяналт шалгалтаар
Цагдаагийн алба хаагчид нийт 3072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан.Үүнээс онцлох зөрчил Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэн тус тус илрүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 5 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Анхаарал болгоомж хаана ч хэрэгтэй
Нийслэл хотод явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах шаардлагатай.
Мөн та бидний ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна.
Өвлийн улирал эхэлж байгаа тул улирлын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.