
Хүчтэй цасан шуурганы улмаас Ховд аймгийн зарим суманд цахилгаан тасарчээ. Тодруулбал, Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамын 287 дугаар тулгуур хугарсан байна. Улмаар тус аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болжээ. Гэмтлийг засварлахаар инженер техникийн ажилтнууд ажиллаж буй.



