Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид19 халдвар олноор илэрч байгаа тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 2-ны өдөр Сөүл хотод буух онгоцонд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Харин Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл хотоос Улаанбаатар нисэх чиглэлд өөрчлөлт ороогүй.
Энэ өдөр Улаанбаатараас Сөүл хот руу нисэхээр тийз авсан зорчигчдыг тасалбараа буцаахыг МИАТ ТӨХК-аас анхаарууллаа.