Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар аравдугаар сарын 28-ны өдрийн 23:46 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг 23:52 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.