
Дархан-Уул аймгийн Шарынгол суманд 10.26-ны өдрийн 05:00 цагт тус сумын харьяат 33 настай иргэн Б/сэтгэцийн өөрчлөлттэй/ гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тус сумын, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг 16:30 цагт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоож, 10.27-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.



