8o
Улаанбаатар хот
mobile menu

11 дүгээр сарын 2-ноос хүйтэрнэ

2021-10-28 10:14:51

2021 оны 10 дугаар сарын 27-ны 20.00 цагаас 10 дугаар сарын 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 2-нд хур тунадас, уулаараа цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 2-ноос нийт нутгаар хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл