МЭХ нь Эрүүл мэндийн яамтай хамтран ДЭМБ, ХСҮТ-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн хөхний хорт хавдрын эсрэг "ЭРҮҮЛ ХӨХ" аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдийн охид, эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын тухай мэдлэг мэдээлэл олгох, эрт илрүүлгийн ач тус, хэрхэн урьдчилан сэргийлэх, хөхний гоо зүй зэрэг мэдээллийг хүргэхээр "ЭРҮҮЛ ХӨХ" лeкц, ярилцлагыг зохион байгуулж эхэллээ.
Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн охид, эмэгтэйчүүдэд ХСҮТ-ийн "Хөхний төв"-ийн эрхлэгч П.Батсүх "Хөхний хорт хавдар", МЭХ-ны соёлыг түгээгч, дуучин Ц.Сарнай "Эрүүл хөх гоо зүй", МЭХ-ны eрөнхийлөгч Б.Оюунгэрэл "Эмэгтэйчүүд ба эрүүл мэндийн боловсрол" сэдвээр лeкц уншиж, зөвлөгөө мэдээлэл өгч, ярилцлаа. Энэхүү арга хэмжээ өнөөдөр маргааш бусад дүүрэгт үргэлжилнэ.