8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх сарын 3-нд товложээ

2021-10-28 09:42:28

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болохоор товлогдсон байсан ч арваннэгдүгээр сарын 3-ны 10:00 цаг хүртэл хойшлогджээ. 

Тодруулбал, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь КОВИД-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь КОВИД-19 халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болон шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл