8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр дархлаажуулалтын явуулын 36 баг, суурин 36 цэг ажиллана

2021-10-26 09:27:38

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 36 баг, суурин 36 цэг ажиллана.

Эдгээрт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4,148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Коронавирусийн эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж байгаа тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины

  • I тунд 85,
  • II тунд 206,
  • нэмэлт сэргээх тунд 2,176 буюу нийт 2,467 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна.

Мөн 2,944 жирэмсэн эх, 12-15 насны 67,448, 16-17 насны 26,502 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

 


 


3


4


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment