Эрүүл мэндийн яамнаас гаргасан цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1095 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Эдгээрийн 808 нь нийслэлд, 287 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн хоногт 41-80 насны 6 хүн тус өвчний хүндрэлээр нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 1593 боллоо. Одоогоор 47487 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа бол 19093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.