8o
Улаанбаатар хот
mobile menu

"АИ-92 шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн"

2021-10-25 10:27:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууны аравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа.ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54,880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20,000 тонн АИ-92 шатахуун аравдугаар сард импортлохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12,800 тонн, БНХАУ-аас 12,250 тонн, нийт 25,050 тонн АИ-92 шатахуун импортлоод байна.

​Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1,000-3,300 тонн АИ-92 шатахууны ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7,700 тонн АИ-92 шатахууны ачна.

​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 шатахууны түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд:

НИК, Тэс петролиум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 шатахуун ачуулан түгээлтийг хийсэн.
НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 шатахуун түгээлтийг хийж эхэлсэн.
​Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 шатахууны хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.

​Монгол улсын АИ-92 шатахууны хоногийн дундаж хэрэглээ 1,330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл