8o
Улаанбаатар хот
mobile menu

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2021-10-22 09:45:29

Нийслэлд өдөртөө үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

Малчид иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

10 дугаар сарын 22-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Өдөртөө үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундед 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2021 оны 10 дугаар сарын 23-27 хүртэлх цаг агаарын төлөв                 

23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment