8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодлыг барьжээ

2021-10-22 09:44:32

Цагдаагийн байгууллагаас 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна. Хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэргийг илрүүлжээ.         

 Мөн эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон байна. Тухайлбал эрэн сурвалжлагдаж байсан 57 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 324 этгээд , сураггүй алга болсон 49 хүн , насанд хүрээгүй 14 хүүхэд, хэн болох нь тогтоогдоогүй 3 цогцос, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 64 этгээд, зөрчил үйлдсэн 16 этгээдийг олжээ.     Хэргийг тодруулбал, "Трактор зарна” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр зургаан газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнийг олж барьсан байна. Мөн “Байр түрээслэнэ” гэж иргэдийг удаа дараа залилан мэхэлсэн хэргээр дөрвөн газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатарыг олж баривчилсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл