Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 13.00 цаг орчим сураггүй алга болсон 3 настай Н гэгч охиныг тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн хайх ажиллагааг явуулжээ.
Үүний дүнд түүний байгаа газрыг олж тогтоон, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, хамтарсан багт холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.