Манай улсын хилээр энэ оны эхний есөн сард 488.6 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 574.7 мянгаар буюу 54.1%-аар буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Эхний есөн сарын байдлаар 249.4 мянган зорчигч манай улсын хилээр оржээ. Тодруулбал,
22.4 хувь нь Гашуунсухайт,
19 хувь нь Замын-Yүд,
14.9 хувь нь Шивээхүрэн,
7.4 хувь нь Буянт-Ухаа,
4.6 хувь нь Алтанбулаг,
31.7 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн аж.
Улсын хилээр орсон зорчигчдын 221.9 мянга буюу 89 % нь Монгол Улсын иргэн байсан бол 27.4 мянга буюу 11% нь гадаад улсын иргэн байв. Харин манай улсын 214.9 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ эхний есөн сард гадаадад зорчжээ.