Ерөнхий боловсролын сургуулийн сурагч 15 настай охин хүүхэд төрүүлж, хүүхдээ хаясан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн ... цогцолбор сургуулийн байрны гадна дутуу төрсөн нярай хүүхэд хаясан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дээрх мэдээллийг шалгахад, нэгэн цогцолбор сургуулийн сурагч 15 настай охин сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлээд, цонхоор шидсэн болох нь тогтоогджээ. Одоогоор хаягдсан нярайг Аймгийн эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа ба биеийн байдал нь маш хүнд байгаа бол эхийн биеийн байдал хэвийн эмчлүүлж байна.
Сурагч охин хүүхэд төрүүлж, цонхоор хаясан байжээ
2021-10-20 13:33:07