Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Е-баримт олгодог хүнсний дэлгүүрээр “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр Номин, Оргил, И-март 3 сүлжээ дэлгүүртэй хамтран 10 дугаар сард туршилтыг эхлүүлж байна.
Энэ сард Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх 3 том сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчилгээ үзүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлнэ.
10 дугаар сарын 20-ны өдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орно.
Цаашид бид Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллах болно.
Та өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээрэй.
“Номин” нийслэлд 44, орон нутагт 14 салбартай.
Дорнод аймаг, Дархан-уул аймаг,Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Эрдэнэт хот Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Увс аймаг, Өвөрхангай аймаг, Хэнтий аймаг, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг
“Оргил” худалдааны төв нийслэлд 9, орон нутагт 2 салбартай.
Дархан-уул аймаг, Эрдэнэт хот
“И-март” хайпермаркет нийслэлд 3 салбартай.
Баянгол дүүрэг: И-март хороолол салбар
Хан-Уул дүүрэг: Хан-уул салбар
Баянзүрх дүүрэг: Чингис салбар