8o
Улаанбаатар хот
mobile menu

Малайзад цаазын ял сонссон Н.Золзаяагийн шүүх хурал нөгөөдөр болно

2015-11-24 16:06:00

Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн шүүх хурал болж, давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан билээ. Тус улсын анхан шатны шүүхээс Н.Золзаяаг гэм буруугүй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон юм. Одоо дээд шүүхийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх аж. Н.Золзаяагийн хэрэгт холбогдуулсан давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 26-нд буюу нөгөөдөр болно. Шүүх хурлын шийдвэр гаргахаар хэвлэлийнхэнд шаардлагатай гэсэн мэдээллийг өгнө хэмээн Гадаад харилцааны яамныхан мэдээллээ.

Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлсэн байна. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
har tamhinii hereg hiisen hvnd zoriulsan hairan mongo uchir medehgui hvvhed bish hayah heregtei sh tee
2016/05/10 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment